Тагнуул:
... яндан цагаанаа уушигласаар яг л тэр кафед сууж байхдаа гэрэлт цагаан царайг чинь гэтэж нууж арай ядан харан сууна би. Тормолзох тэр алаг нүд чинь тооноор тусах нарны туяа мэт тоймгүй алдаатай амьдралыг минь тодоор надад харуулна.
Заяаны хань гэж чи минь над дээр ирэхэд, зан зангаа мэдэлцээ ч үгүй байж зам дээр гээсэн цэцэг шиг орхиж явсанд уучлаарай. Энэ удаад ч бас....
Эцсийн удаа чинийхээ инээмсэглэлд уяран , аз жаргалаар амьсгалж энэ зүрхээ амраах юмсан... Эр бие минь ТАГНУУЛ гэдэг нэрэн дор элэгдэж , эдлүүлж , эрчлүүлж явахдаа үзэсгэлэнт царайгаар чинь үерлэсэн усыг гатлаж байсан юм шүү хонгор минь.
Тагнуулын хайрт хонгор бүсгүй:
...алхах болгондоо чамруугаа ойртож байна гэж би өөртөө итгүүлдэг хонгор минь. Нэрийг чинь сэтгэлдээ шивнэх болгонд чи минь намайгаа үгүйлэн суугаа даа гэж би найддаг хонгор минь....
(кафед орж ирлээ)
Амраг минь , чи бидэн хоёрын хайр сэтгэлрүү хүсэл хяслын хүйтэн ус цацагдсан.
Амьдралын энэ гашуун бороонд ахиад 2лаа хаврын тэр өдрүүдийг авчирна, энгүй их үнээр эрт орой ч хамаагүй чи бид 2 эрхлэн жаргаж, энхрийлэн дуулалцана бүү санаа зов хонгор минь. Аюулт зэвсгийн гохон дээр бэлэн байдаг чинийхээ гарыг би үгүйлж байна. Өнөө , маргааш гэж хүлээлгүй яг одоо л чинийхээ гараар атгуулмаар байна.
Гэнэхэн би итгэн уйлахгүй ээ одоо , гадаах шуурга улам ширүүссэн ч даарахгүй ээ би. Олж харсанаараа би онож чамайгаа уянгалуулан санана хонгор минь. Санасан сэтгэл минь намайг бүлээцүүлж , хайрын дуулал минь намайг дэвтээнэ.
Би чамд хайртай хонгор минь. Баяртай










